Comment.mn

Хил дээр гацсан оюутныг нэвтрүүлж, Сэлэнгэ аймагт тусгаарлажээ

Чех улсад сурдаг оюутан ОХУ-аар дамжин улсын хил дээр ирээд байгаа ч хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан шууд бичлэг хийж мэдээлсэн.

Тэгвэл түүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болохыг албаны эх сурвалж хэллээ. Түүнийг өглөө/2020.07.30/ 09:00 цагт хилээр нэвтрүүлж, Сэлэнгэ аймагт тусгаарласан байна.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Алтанбулаг боомт дээр гацсан Монгол Улсын иргэн Н-ыг хорио цээрийн дэглэмийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, нэн даруй хил нэвтрүүлж, эх оронд нь оруулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох байгууллагуудад өгсөн бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар Монгол Улсын иргэн Н-тэй өчигдөр орой холбогдож, нөхцөл байдлынх нь тухай бодитой мэдээллийг авсан аж.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.