Comment.mn

Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн өчигдөр Франкфурт- Улаанбаатарын онгоцоор ирсэн.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн хүмүүсийн талаар мэдээлэл өгье. 33 настай эрэгтэй, Беларус улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй, мөн нэг ОХУ-ын иргэн эдгэрлээ.

Ингээд батлагдсан тохиолдол 289 болсноос 222 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 67 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна” гэв.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.