Comment.mn

Г.Загдаагийн танхай, хүчингийн хэргийг прокурорт буцааж, цагдан хориог хэвээр үлдээлээ

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа нь сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд хүний нэр халдаж гүтгэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдыг хүчиндэж бэлгийн дарамтад байлгах гэх зэрэг хэрэг зөрчлүүдэд холбогдон хуулийн байгууллагад шалгагдсан байна.

Г.Загдаагийн холбогдсон хэргүүдийн хэсгээс дурдвал:

  • Б, М нарыг зодож Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт заасан “Бусдын биед хөнгөн гэмтэл учруулах” 2 хэрэгт яллагдагчаар татагдаж Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
  • Эрүүгийн хуулийн 23.1.1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”
  • 17.2.2 дахь зүйл хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”,
  • “Эрүүгийн хуулийн 12.1 зүйл хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагаас Цагдан хорих 0461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдоод шүүхээс 1 сарын хугацаатай цагдан хориод байна.

Бусдыг зодсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг   2020.05.08-ны өдөр болж бусдыг  зодсон гэх хэргийг хүчингийн хэрэгтэй нь нэгтгэхээр прокурорт буцаасан талаар бид мэдээлж байсан. 

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох 7 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн.
Яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх хүсэлт гаргаж, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаад урьд авсан цагдан хорих, яллагдагч Г.Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.