Comment.mn

Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй бол хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах шаардлагагүй

Одоогоор манай улсад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа.

Хүүхийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор болсон.

Ингэснээр өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй банканд дансаа нээлгэсэн хүүхдийн мөнгө шууд ороод явна. 

Одоогийн байдлаар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй босго оноог хангасан хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхэд бүрт босго онооны болзол шаардлагагүйгээр нийт хүүхдэд олгох шийдвэр гарсан байгаа билээ. 

Амьдран суугаа хороондоо өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэд хуучин босго оноо хангаагүй ороогүй байсан ч он гарснаар хүүхдийн мөнгө нь олгогдоод явна. Харин өрхийн мэдээллийн санд огт бүртгэлгүй иргэд хариуцсан харьяа дүүргийнхээ хорооны халамж, үйлчилгээний мэргэжилтэнд өргөдөл гаргах шаардлагатай аж.

Харин шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тухайд тухайн өрхийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд байгаа бол хүүхдийн  бүртгэл нь нэмэгдээд явна. Тиймээс шинээр мэндэлсэн хүүхдэдээ тухайн өрх дахин хүсэлт гаргаж, судалгаанд орох шаардлагагүй.

Бүртгэлтгүй иргэдийн тухайд хүсэлт гаргаж өгөхөд хугацаа заагаагүй. Өрхийн мэдээллийн санд мэдээлэл нь орсон л бол он гарсаар мөнгө нь ороод явна. Харин он гарсны дараа хүсэлт гаргаснаар нэгдүгээр сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж орохгүй мэдээлэл бүрэн орсны дараа буюу хоёрдугаар сараас нь хүүхдийн мөнгөн тэтгэмж орно гэсэн үг. Тиймээс хэрвээ таны өрх бүртгэлгүй байгаа бол цаг алдаж он гартал хүлээх хэрэггүй одоо хүсэлтээ өгөөрэй гэж зөвлөе. 

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.