Comment.mn

Б.Болороо: ӨДИЙГ ХҮРТЭЛ АВСАН ДОРОМЖЛОЛУУДААС ХАМГИЙН ТОМ НЬ ЭНЭ БАЙЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон гэдгээрээ олонд танигдсан Буянжаргалын Болороогийн нөхөр ажлын байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан билээ. 

Түүний нөхөр амиа алдсан хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарсан ч энэ хэргийг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор, Б.Болороо нөхрийнхөө золгүй байдлаар амиа алдсан явдлыг үнэн шударгаар шийдүүлэхийн тулд ээжтэйгээ хамт төв талбай дээр долоо хоног суулт хийсний үр дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж чадсан юм. Түүнчлэн суултаа зогсоогоод байгаа. 

Харин талийгаач нөхрийнх нь ажиллаж байсан “Хишиг арвин индустриал” компанийн зүгээс уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлсэн мэдээллийг өнөөдөр өдөр тутмын томоохон сонингуудаар дамжуулан хүргэжээ. Энэ нь түүнл таалагдаагүй, доромжлол гэдгээ өөрийн цахим хуудаснаа ийн илэрхийлжээ. 

ӨДИЙГ ХҮРТЭЛ АВСАН ДОРОМЖЛОЛУУДААС ХАМГИЙН ТОМ НЬ ЭНЭ БАЙЛАА

ИЧИГ ИЧИГ ХИШИГ АРВИН ХХК, ИЧИГ ИЧИГ НИТХ М.Тулгат!!!!

Яанаа энэ компани 11 дүгээр сарын 1-нд ӨДӨР ТУТМЫН СОНИНГУУД (ЗУУНЫ МЭДЭЭ, ӨДРИЙН СОНИН)-ААР ДАМЖУУЛАН УУЧЛАЛ хүссэн байна. Gogо.mn оруулсан байна.

Би бүр тэсэхгүй сэжиг хүрээд байна аа. Уучлалыг нь сонсох ёстой хүмүүс нь юу ч мэдээгүй байдаг УУЧЛАЛ гэж байдаг юмуу.

Энэ компаний гүйцэтгэх захирал М.Тулгат манайд 7 сарын 23-наас 10 сарын 14 хүртэл 4 удаа ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ “БИ ТОЛГОЙ ГУДАЙЖ ЗОГСООД УУЧЛАЛ ГУЙХААР НӨГӨӨ НАМААС АЛУУРЧИН ТУЛГАТ ГЭЭД ХАР ПИАР ХИЙЧИХНЭ ТИЙМ БОЛОХООР ЗУРВАС МАЯГААР ГУЙЯ” гэхэд нь би ҮГҮЙ, НАДААС ГАДНА ОЛОН ХҮН ТАНАЙ УУЧЛАЛТЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭЖ ХЭЛСЭН. Надад ингэж хэлсэн бичлэг нь ч байгаа.

Арчаагүй гэдгээ олонд зарлаад яваад байгаа нь ТА НАР ӨӨРСДӨӨ ШҮҮ.

Энэ компаниас хамгийн сүүлд гаргасан дахин нэг арчаагүй үйлдлийн тухай бас дэлгэнэ ээ.

Одоо бүх хариуцлагаа охин компани руугаа чихэж байна!!! Ёстой хэлэх муу үг олдохгүй байна аа.

ЭНЭ УУЧЛАЛ БИШЭЭ ДОРОМЖЛОЛ!!!.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.