Comment.mn

Юнител, Юнивишн компанийн хүнд сурталтай үйлчилгээ хэрэглэгчээ хохироож байна

Үүрэн холбооны  Юнител хэрэглэгчиддээ зориулан GG оноог гаргаж байсан цаг саяхан. Гэтэл нэг л өглөө GG оноогоо Upoint болгосон билээ. Ингэснээр хэрэглэгч Upoint оноогоо ашиглан төлбөрөөсөө хөнгөлөлт эдлэх боломжтой болсон байна.

Харамсалтай нь Upoint  онооны сүлжээ нь алдаа заадаг, гацаа бололтой, Upoint оноогоо ашиглан төлбөрөө төлсөн үйлчлүүлэгчийн хэрэглээг хаагаад зогсохгүй ахин дахин явуулж, хүнд суртал ямар байдгийг харуулсан байна.

Үүрэн холбооны Юнителын дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр дараа сар бүрийн 05-ны өдөр гардаг. Улмаар төлбөрөө 14 хоногт багтаан төлөх сонголт өгдөг. Хэрвээ төлбөрөө 14 хоногт багтаан төлөхгүй бол 15 дахь хоногоос нь буюу сар бүрийн 20-ны өдрөөс эхлэн дуудлага харах эрхийг нь хаадаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч төлбөрөө төлсөн бол клип хаагдахгүй гэсэн үг.

Тэгвэл Юнителын ажилтнууд төлбөрөө төлсөн хэрэглэгчийн Клип үйлчилгээг өчигдөр /201910.21/ хаагаад зогсохгүй хүнд суртал үзүүлжээ.  Энэ талаар 86 … дугаарын хэрэглэгч Ж.Б: Би 86… дугаарыг ажлын шаардлагаар бариад хэдэн жил болж байна.  Утасны төлбөрөө 2019/10/18-нд төлсөн байтал өнөөдөр CLIP  үйлчилгээ нь хаагдлаа гэдэг мэссэж ирсэн. /Бидэнд баримтыг үзүүлэв/. Учрыг лавлаж 3333 руу залгаж, төлбөр төлсөн тухайгаа хэлтэл 1 цагийн дараа хариу хэлнэ гэсэн  хариу өгөөгүй. Хариу өгөлгүй удаад байхаар нь Төв салбар руу нь орж учрыг хэлэхэд дахиад л  1 цагийн дараа хариу хэлнэ гэв. Нэг цагийн дараа хариу өгөөгүй тул арга ядаад төлбөр төлсөн баримттайгаа дахин төв салбарт очлоо.

Манай оператор гомдлыг шалгаж байна гэж дөрвөн цаг хүлээлгэсэн.  Бухимдсан үйлчлүүлэгч, танай эрхлэгчтэй уулзъя гэхэд уулзуулахгүй гэжээ. Бас төрийн алба шиг том толгойтой нөхдүүд бололтой хэрэглэгчээ сонсдоггүй. Хувийн дугаар байсан бол шууд л хаахаар бухимдуулж байна шүү. Арай л дампуу компани юмаа ЮНИТЕЛ” гэв.

Юнителын зүгээс тухайн хэрэглэгчид үзүүлсэн хүнд суртал, чирэгдэл үүгээр зогссонгүй ажлынх нь интернэтийг өнөөдөр өглөө /2019.10-22/тасалжээ. Шалтгаан нь мөн л Upoint оноогоор төлбөрөө төлснөөс болсон аж. Учир байдлыг нь лавлах утас руу залгаж хэлээд, төв дээр очиж үйлчилгээний ажилтнаас эхлээд “хурган” даргатай нь хүртэл уулзсан ч үл ойшоосон байдал гаргасан байх юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр  Юнителын  мэдээлэл лавлагааний 3333 дугаарт залгасан юм. Бидний дуудлагыг н.Мөнхбаяр  авч, хариуцсан хүнтэй нь холбож өгөхөөр хичээсэн боловч 10 минутын турш хариу өгөх хүн олоогүй бололтой. Улмаар тус байгууллагаас эргэж холбогдохоор болсон боловч холбогдсонгүй.

Шинэ ажил санаачилж байгаа нь сайн хэрэг ч энэ мэт алдааны улмаас хэрэглэгчээ хоёр өдөр үл хүндэтгэх нь үйлчилгээний соёл биш баймаар…  Гаргасан ганц алдааны улмаас хичнээн хүн ажлаа алдаж байгааг бодож дахин ийм алдаа гаргахгүй байхыг Юнителын хамт олноос хүсч байна.

Энэ бүх алдаандаа уучлалт гуйхгүй, хэдэн бие рүүгээ чихсээр байтал Түрүүлж алхана уриатай танай үйлчилгээнд хичнээн үйлчлүүлэгч хохирч үлдэж байгааг тооцож үзээсэй дээ. 

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.