Comment.mn

Дураараа биш Дүрмээрээ: Аминаас үнэтэй хугацаа гэж үгүй

Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, сүүлийн 10 жилд 4 дахин нэмэгдэж, 970000 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр нэмэгдэж байна.

Сүүлийн гурван жилийн дотор тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирчээ. Үүнээс 150 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа нь харамсалтай.

Цагдаагийн байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээг зургаадугаар сараас эхлэн гурван сарын турш  иргэд, олон нийтийн дэмжлэг оролцоотой зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд орон нутагт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2% буурчээ.

Цагдаагийн ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн нэгдсэн арга хэмжээг 10, 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Төв суурин газарт доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгджээ. Үүнд:  

Замын хөдөлгөөн зохицуулах дохио буюу гэрлэн дохио зөрчих, уулзвар нэвтрэхэд эгнээ байр, тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчиж хөндлөн замаас ирсэн тээврийн хэрэгсэлд саад учруулахаар бол уулзвар руу орохыг хориглоно гэсэн заалтыг зөрчдөг, урсгал сөрөх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, аюултай нөхцөл байдалд гүйцэж түрүүлдэг, түр ба удаан зогсоход зогсоол талбай байхгүйг мэдсээр байж дахин дахин тойрч явдаг эсвэл зохиомол түгжрэл үүсгэн нэгдүгээр эгнээнд орхидог, тээврийн хэрэгсэл байрлан явах, дуут дохио өгөх, жолоочийн үүрэг /зам тээврийн осол, хэргийн үед тухайн хүнд анхан шатны тусламж үзүүлдэггүй, ослын газрыг орхиж зугтдаг/, хажуу хоорондын зай тохируулаагүй зэрэг зөрчлүүдийг замын хөдөлгөөнд оролцохдоо гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох зөрчлүүдийг удаа дараа гаргадаг аж.

Иймд дээрх зөрчил, дутагдлыг бууруулах, иргэд, хөдөлгөөнд оролцогч нарт ойлгуулж зөв дадал хэвшил, соёлыг хэвшүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг эхлүүлжээ. Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хөдөлгөөндөө “Дураараа биш Дүрмээрээ” оролцохыг уриалж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.