Comment.mn

И.Булган: Дүүд минь анальгин димедрол тарьснаас таван цулд нь нөлөөлсөн гэсэн

Өнөөдөр /2019.08.22/ цахим орчинд нэгэн иргэн ойтой дүү маань халуураад Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгийн эмч тариа хийсэн, уг газарт нь хөхрөлт үүсэж одоо таван цулд нь нөлөөлж эх нялхсын эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна гэх мэдээллийг тавьсан юм.

Үүний дагуу бид тухайн иргэн И.Булганаас тодруулга авлаа.

Дүүгийн минь биеийн байдал тун муу одоо Эх нялхсын эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Энэ сарын 20-ны 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Яармагт байрлах хүүхдийн эмнэлэгт үзүүлэхэд анальгин димедрол тарьж явуулсан гэсэн. Гэвч маргааш нь дүүгийн минь тариа хийсэн газарт хөхрөлт өгч, ийм байдалтай боллоо. Юуны учир ийм байдалд орж, бүх эрхтэнд нь нөлөөлөх болсон шалтгааныг тодруулахаар өчигдөр шинжилгээ авсан. Хариу 72 цагийн дараа гарна гэсэн учир бидэнд хүлээхээс өөр арга алга. Дүүгийнхээ биеийн байдлыг ажаад бүгд эрчимт эмчилгээний тасгийн гадаа хүлээж сууна. Эргэлтийн цаг нь 7:30-19:30 хүртэл л байна. Тааруу байна гэсэн учраас аргагүйн эрхэнд санаа зовж нийгмийн сүлжээнд энэ талаар нийтэлсэн.

Гомдол гаргасан 1111 төвөөс ямар ч хариу алга. Бяцхан амьтныг алдчих вий гэхээс л айж байна хэмээн ярилаа.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.