Comment.mn

Гэртээ ганцаараа үлдсэн хоёр настай хүү алга болжээ

Ховд аймгийн Ховд  сумын Баянбулаг багийн “Бугатын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат малчин Н-ын хоёр настай хүү 2019.08.13-ны өдрийн 15:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Хүүг алга болох үед гэрийнхэн нь малдаа явсан бөгөөд хүүг гэртээ ганцаараа үлдээсэн байжээ. Сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 21:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашин,  аймгийн Цагдаагийн газрын 15 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, 1 автомашин, нийт 28 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:30 цагаас зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 08.14-ний өдрийн 03:00 цагт түр зогсоосон байна.

Улмаар 2019.08.14-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлжээ.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.