Comment.mn

Оддыг тураасан хоолны дэглэм

Холливуудын одод сайхан харагдах, биеийн жингээ тогтмол барихын тулд ямар нууц арга хэрэглэдэг талаар “www.starcentralmagazine.com” сайт мэдээлжээ.

Адрина Лима:

“Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр Адрина Лима сайхан харагдахын тулд их хөдөлмөрлөдөг тухайгаа нэг бус удаа өгүүлсэн. Тэрбээр загварын шоунд оролцохоосоо есөн хоногийн өмнөөс өдөрт 3 дээшгүй литр цэвэр ус ууж, шоу эхлэхээс есөн цагийн өмнөөс зөвхөн алим идэж, ус уухаа зогсоодог байна. Лима энэхүү хоолны дэглэмээ гурван сард буюу жилд дөрвөн удаа хэрэгжүүлдэг байна. Тэрбээр мөн 21 хоногт нэг удаа жимс иддэг гэнэ.

Женнифер Анистон:

Холливуудын нэрт жүжигчин нимбэг тогтмол хэрэглэснээс хойш сүүлийн 10 жил илүүдэл жиндээ санаа зовоогүй гэнэ. Тэрбээр өглөө сэрээд л нэг аяга хүйтэн нимбэгний шүүс уудаг байна. Өглөө нимбэг хэрэглэх нь хоолны дуршил буруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Бейонси:

Дуучин бүсгүй хоёр сард нэг удаа биедээ “Мастер цэвэрлэгээ” хийдэг гэнэ. Түүний жин байх ёстой хэмжээнээс хэтэрсэн бол тэрбээр дээрх цэвэрлэгээг хийж, нэг өдрийн турш ус ууж, цэцэгт байцаа болон алим иддэг гэнэ.  Тэрбээр энэ аргыг 2007 онд санамсаргүйгээр олж мэджээ. Тэрбээр “Мөрөөдлийн охид” кинонд тоглохын тулд 14 хоногийн дотор есөн кг-ийг хасаж чадсан гэнэ. Бейонси цэцэгт байцаа болон усыг хослуулан хэрэглэж, 58 кг хүртлээ турж чаджээ.

Меган Фокс:

Хоёр хүүхдийн ээж, жүжигчин Фокс туранхай эрүүл харагдахын тулд үргэлж алимны дарс хэрэглэдэг гэнэ. Дарс өөхийг шатааж, илүүдэл жин үүсгэдэггүй аж.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.