Нийгэм

Налайхын уурхайд нуралт болжээ

2015.02.03 Төр Төмбөгөр 182 үзсэн
Налайхын нүүрс олборлолтын нэгэн уурхайд нуралт болж гурван хүн дарагдсаны хоёр нь амиа алдсан хэрэг өчигдөр болжээ.

Тодруулбал, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Таван шүтээн” ХХК-ийн ашиглалтын лицензтэй аманд өчигдөр 18 цагийн орчимд нуралт болж гурван хүн дарагдаж хоёр нь харамсалтайгаар амиа алджээ.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын Уул уурхайн аврах салбарын 35 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 30 настай, эрэгтэй  А-г эсэн мэнд гаргаж дүүргийн эмнэлэгт хүргэж өгчээ.

Харин 26 настай эрэгтэй Д болон 30 настай эрэгтэй Ц нарын цогцсыг гаргаж дүүргийн эмнэлгийн цогцос хадгалах байранд тус тус хүргэж өгчээ.

Эх сурвалж www.wikimon.mn
Таны сэтгэгдэл
Хайлт