Нийгэм

ДОХ-ын вирустай БНСУ-ын иргэн монгол залууг хүчирхийлжээ

2015.01.26 Төр Төмбөгөр 308 үзсэн

 

БНСУ-ын иргэн П гэгч нь III, IV хороололд байрладаг саунаар үйлчлүүлж байхдаа манай улсын иргэн Б-г /эрэгтэй/ хүчирхийлсэн бусармаг хэрэг оны өмнө гарсан байна. Хохирогч залуу түүнд хүчиндүүлснийхээ дараа цагдаагийн газарт гомдол мэдүүлснээр цагдаа нар сэжигтнийг саатуулсан гэнэ. Ингээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн сэжигтэн болох БНСУ-ын иргэн П-д шинжилгээ хийхэд түүнээс ДОХ-ын вирус илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, эмч нар түүнийг ДОХ-ын халдвартай болохыг тогтоожээ. Харин хорирогч Б-гийн цуснаас хараахан ДОХ-ын вирус илрээгүй байгаа аж. Гэхдээ хүний дархлал олдмолын вирус хүний биед халдварласан ч нууц үедээ шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол түгээмэл байдаг гэнэ.

 

Ц.Сонор

Таны сэтгэгдэл
Хайлт