Нийгэм

Г.Алтанхүүгийн хохирогчид давж заалдав

2015.01.26 Төр Төмбөгөр 168 үзсэн
Хамтран амьдрагч найз охиноо олон цагийн турш зодож улмаар аминд нь хүрсэн Г.Алтанхүүд хууль, шүүхийн байгууллага хэтэрхий зөөлөн хандаж, толгойг нь илсэн хэмээн ард түмэн, хохирогчид нь үзэж байгаа билээ.

Г.Алтанхүү биш, архинаас хамааралтай амь насаа алдсан гэж үзсэн талийгаачийн ар гэрийнхэн гомдлоо тасартал явна гэдгээ мэдэгдэж Ерөнхийлөгчид ч хандахаа мэдэгдсэн байгаа юм.

Харин Г.Алтанхүүд анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон бөгөөд үүнийг нь эсэргүүцсэн талийгаачийн ар гэрийнхэн хуулийн хугацаанд Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдлоо гаргасан байгаа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Таны сэтгэгдэл
Хайлт