Нийгэм

Гаалийн ерөнхий газар хангалтгүй гэсэн үнэлгээ авлаа

2015.01.21 Төр Төмбөгөр 215 үзсэн

 Гаалийн ерөнхий газар хангалтгүй гэсэн үнэлгээ авлаа

Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлөөс 2014 оны ажлын төлөвлөгөөний биелэлтээр хангалтгүй, муу гэсэн үнэлгээ авсан компаниудыг нэрлэлээ. Өөрөөр хэлбэл, 250 компанийн аудитын тайланг тулган баталгаажуулахад мэдээлэл гаргаж өгөхгүй хойрго хандаж, ихээхэн хүндрэл учруулсан төрийн байгууллагууд, компаниуд байгаа аж. Эдгээрээс “Монголболгаргео”, “Бужгар орд”, “Угалзан цамхаг”, “Юүшэнгминг”, төрийн байгууллагуудаас Гаалийн ерөнхий газар, БГД, СБД-ийн татварын хэлтэс, СХД-ийн өмч, газрын  харилцааны алба, СБД, ЧД-ийн нийгмийн даатгалын хэлтэс тус тус хангалтгүй үнэлгээ авсан байна.

Б.БӨРТЭ

Эх сурвалж http://www.info.mn

Таны сэтгэгдэл
Хайлт