Спорт

Мэргэн буучид Кувейтын хааны нэрэмжит тэмцээнд оролцоно

2015.01.17 Төр Төмбөгөр 196 үзсэн

Монголын буудлагын шигшээ багийнхан энэ сарын 24-31-ний хооронд Кувйет улсад болох  Хааны нэрэмжит олон улсын Гран при тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа ажээ.

2015 оны хамгийн анхны олон улсын чанартай  энэхүү  тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт  О.Гүндэгмаа болон буудлагын шигшээ багийн тамирчин Л.Уранзаяа, Э.Даваахуу, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасурэн, Д.Лхамсурэн нарын шилдэг  мэргэн буучид оролцох аж.

Тэр дундаа энэхүү нэр хүндтэй, маш олон орны буудагчид оролцдог тэмцээнд Монголын баг анх удаа оролцох гэж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn

Таны сэтгэгдэл
Хайлт