Нийгэм

Хог ачихаар ирсэн жолооч хүүхэд дайрчээ

2015.01.13 Төр Төмбөгөр 185 үзсэн
Шинэ он гарсаар бага насны 19 хүүхэд зам тээврийн осолд өртөж, хоёр хүүхэд амиа алджээ. Өчигдөр гэрийнхээ хашаанд тоглож байсан хүүхэд “Портер” маркийн автомашинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, уржигдар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн айл нийлж, хогоо ачуулахаар автомашин хөлсөлсөн байна. Улмаар уг “Портер” машин хогоо ачиж байгаад ойрхон тоглож байсан хүүг дайрч амь насанд нь хүрчээ. Иймд эцэг, эхчүүд бага  насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж www.wikimon.mn
Таны сэтгэгдэл
Хайлт