
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг томилсон байна. УИХ-ын дарга З.Энхболд түүнийг нэрийг санал болгосон аж. Улмаар Ардчилсан нам их хурлаа ирэх гуравдугаар сард зарлан хуралдуулахаар товлосон байгаа бөгөөд тухайн үед намын ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх юм байна.
Б.ТУУЛ
Эх сурвалж http://www.info.mn