Нийгэм

Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд зална

2015.01.07 Төр Төмбөгөр 195 үзсэн

Энэ жил Монгол улсын шинэ Үндсэн  хуулийн 23 жилийн ой тохиож буй. Ардчилал, зах зээлийн замыг сонгож, баталгаажуулсан  энэхүү түүхэн өдрийг  тохиолдуулан жил бүр шатар сонирхогчдыг аварга шалгаруулдаг уламжлал тогтож байна. Энэ удаа ч мөн УИХ-ын даргын ивээл дор ийм тэмцээнийг хийхээр болжээ. Шатрын тэмцээн энэ сарын 10-11-нд явагдах бол 12-ны даваа гарагт Үндсэн хуулийн эхийг Монгол төрийн түүхийн музейд залах ёслол болох юм байна. Түүнчлэн 1 дүгээр сарын 13-нд Б.Чимид агсны нэрэмжит шагнал гардуулах ёслол, Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Таны сэтгэгдэл
Хайлт