Нийгэм

24 баяжуулах үйлдвэрийг улсын комисс хүлээн авчээ

2015.01.06 Төр Төмбөгөр 217 үзсэн

24 баяжуулах үйлдвэрийг улсын комисс хүлээн авчээ

Улсын комисс бүрэн ашиглалтад орсон 24 уурхай, баяжуулах үйлдвэрийг хүлээн авчээ. Үүнд, ил уурхай 19, баяжуулах үйлдвэр дөрөв, хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр нэг байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын хүрээнд шинээр 2687 ажлын байрны орон тоо бий болж, төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нийт 509 орчим тэрбум төгрөгт хүрэх аж. Өнгөрсөн онд нийт 45 уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийснээс үлдсэн 21 нь санхүү, зах зээл, дэд бүтэц зэрэг шалтгааны улмаас ашиглалтад ороогүй гэдгийг Уул уурхайн үндэсний ассоциациас мэдэгджээ.

Эх сурвалж http://www.info.mn

Таны сэтгэгдэл
Хайлт