Спорт

Какуруюү М.Ананд энэ сард гэрлэнэ

2015.01.03 Төр Төмбөгөр 240 үзсэн

anand

Мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какуруюү М.Ананд энэ сард гэрлэхээр болжээ. Энэ жил 29 настай Тогоруу-Луу маань нутаг нэгт, 23 настай Дашнямын Мөнхзаяа хэмээх бүсгүйг заяаны ханиараа сонгожээ. Өнөөдрийн байдлаар хуримын нарийн тов гаргаагүй байгаа аж.

Өнгөрсөн оны гуравдугаар сард буюу Какуруюү хаврын тэмцээнд түрүүлэн, Эзэн хааны цом гардаж, их аварга болсны дараа тэд уулзах болж, дөрвөн сарын өмнөөс хамт амьдарч эхэлжээ. Их аваргын гэрт ирэх тавдугаар сард ууган үр нь мэндлэх юм байна.

Эх сурвалж: www.goodnews.mn

Таны сэтгэгдэл
Хайлт