Нийгэм

Засаг энэ сарын 30-нд хуралдана

2014.12.27 Төр Төмбөгөр 217 үзсэн

Засаг энэ сарын 30-нд хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 30-нд 10.00 цагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

 

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын талаар авах арга хэмжээний тухай С.БАЯРЦОГТ
2. Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай* С.БАЯРЦОГТ
3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн тухай Ж.ЭРДЭНЭБАТ
4. Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай Ж.ЭРДЭНЭБАТ
5. Экспортын гэрээний төслийн тухай Ж.ЭРДЭНЭБАТ
6. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам шинэчлэн батлах эрх олгох тухай* Р.ЖИГЖИД
7. Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл сунгах тухай С.ЧИНЗОРИГ
8. Гадаадаас 2015 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай С.ЧИНЗОРИГ
9. Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам батлах тухай* С.ЭРДЭНЭ
                                                    Танилцуулах асуудал

 

10. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулах тухай С.БАЯРЦОГТ
11. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын явцын тухай Р.ЖИГЖИД
12. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээр байгуулахад Засгийн газраас баримтлах зарчим, чиглэлийн тухай С.ЧИНЗОРИГ

Эх сурвалж http://www.info.mn

Таны сэтгэгдэл
Хайлт