Нийгэм

Гадны иргэдийг гайхашруулах МОНГОЛ АРААТАН араншин

2020.10.01 Төр Төмбөгөр 22 үзсэн

Миний танил нэг япон ах хүү бий. Залуудаа их олон орноор явжээ. Уулзах болгондоо очсон нэг улсаа жишээ татаад л хуучилна. Нэг удаа Маррокод очиж байснаа хуучиллаа. Хоол нь ийм тийм гэж байснаа “Би их олон орноор явсан. Гэхдээ Маррокод олж харсан шиг сонин зүйл байхгүй” гэв. Би ч их л сонин содон зүйл ярих нь дээ гээд лавшруулав.

Тэгсэн автобусанд суухдаа очер дараалалгүй, бүгд нэг зэрэг дайрдаг нь ахын хувьд урьд хожид үзээгүй содон зүйл байж л дээ. Тэрийгээ нүдээ томруулж байгаад сүртэй гэгч нь ярина. Ахын хувьд тэрхүү үйлдэл нь зөвхөн араатан амьтнаас гарж болохуйц зан араншин гэлээ…би арай л манай улсад бас тэгдэг гээд ам алдчихсангүй Инээх хэцүү, уурлах хэцүү… жуумалзаад л өнгөрсөн дөө.

Гэхдээ энэ нь хүндээ биш зохион байгуулалтын л асуудал… Сонгууль ч боллоо. Цаашдаа “араатан” шиг харагдахгүй тулд зохион байгуулагч нараа зөв сонгоцгооё.

Х.Арвис

Таны сэтгэгдэл
Хайлт