![]() |
Нийслэлийн есөн дүүргийн Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй болон ТҮК-ийн ажилтнуудын 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр өнөөдөр 12:00 цагаас Монголын Хүүхдийн ордонд болно. Хүүхдүүдэд нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж, Хүүхдийн ордны авъяаслаг уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулна. Мөн 12:00 цагаас нийслэлийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулна. Үүний зэрэгцээ нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2014 оны үйл ажиллагааны дүнгийн хурал хурал өнөөдөр 10:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно.
С.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
