Спорт

ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛЫГ 10 ДАВААТАЙ ХОЁР СУМОЧ НЭХЭЖ БАЙНА

2017.11.23 Төр Төмбөгөр 112 үзсэн

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, сэкиваки Митакемиг давснаар 11 дэх даваагаа авч башёг тэргүүлсээр байна.

Энэ башёд Хакүхо Т.Даваажаргал аваргын араас Хокүтофүжи, Окиноүми нар хоёр унаатай нэхэж явна. Хокүтофүжи энэ өдөр озэки Такаяасү давж 10 даваа 2 унаатай болсон юм.

Монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров өнөөдөр озэки Гойэдог өвдөг шороодуулж найман даваа дөрвөн унаатай болж тавин хувийн амжилтаа хийлээ. Мөн Араваши Э.Дөлгөөн энэ өдөр өрсөлдөгчөө давснаар тавин хувийн амжилтаа хийж найман даваа, дөрвөн унаатай болов.

Таны сэтгэгдэл
Хайлт