Нийгэм

Хөвсгөл аймгийн иргэн ,Хот дамнаж хулгай хийгээд баригдав

2015.01.22 Төр Төмбөгөр 169 үзсэн
Хөвсгөл аймгийн иргэн А нь бусадтай бүлэглэн Дархан хотын “Марс” төвийн үнэт эдлэлийн лангуyнаас 50-н ширхэг бөгж хулгайлан Улаанбаатар хотод иржээ. Тэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр хөлслөж байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчдад баригдсан байна.
Эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь нэг нутгийн найзууд гэх эрэгтэй, эмэгтэй 22-28 насны залуус байжээ. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа аж. Иргэд та бүхэн албан байгууллага аж ахуйн нэгжийн камерынхаа системийг сайжруулан, орцны жижүүртэйгээ хамтарч ажиллан, хөршийн холбоогоо сайжруулж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж www.wikimon.mn
Таны сэтгэгдэл
Хайлт