Мэдээлэл

“БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

2026.03.01 Төр Төмбөгөр 30 үзсэн

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолт гуравдугаар сарын 08-нд 15:00 цагт  The Corporate Convention Centre -Их танхимд болно.

Тус тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцуулвал, ТС.МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУУГЗ удирдаач  Б.Алтанхуяг,  МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Л.Нарангэрэл,  МУСТА Н.Ундрал, “Нюанс” хамтлаг, “Увертюра” хамтлаг, “Анир” поп оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож хүрэлцэн ирсэн хэн бүхний сэтгэлийг уярааж, дурсамж дүүрэн нэгэн өдрийг хэзээ ч мартагдахааргүй мөнхөлнө. Та энэ сайхан дурсамжтай мөчийг алдалгүй ЭЭЖДЭЭ БАЯРЛАЛАА гэдэг чин сэтгэлийн үгээ хэлж, хайртайгаа илэрхийлэх алтан боломжийг бүү алдаарай.

“БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолтын тасалбарыг Portal.mn болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг Anir Mongolian Pop Orchestra цахим хуудаснаас цаг алдалгүй авах боломжтой.

 

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт