Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолт ердөө ганцхан удаа тоглогдохоор товоо зарлалаа.
Сэтгэл догдлуулсан баярын тоглолтод таныг ээж, эхнэр, хайртай бүсгүйтэйгээ хамтдаа ирж тухлан сууж баглаа цэцэгнээс ч үнэ цэнтэй дурсамж бүтээж, нэгэн өдрийг хамтдаа дуунд уярч, хайраар хөглөгдөн өнгөрүүлэхийг урьж байна.
“Баярлалаа ээжээ” тоглолтод эгшиглэх бүх дуу, хөгжим 100 хувь амьд эгшиглэнэ. Тайзнаа жинхэнэ хөгжим, жинхэнэ мэдрэмжийг та хамгийн хайртай дотны хүнтэйгээ мэдрэх болно.
Тус тоглолт 2026 оны гуравдугаар сарын 08-ны өдөр 15:00 цагт The Corporate Convention Centre — Их танхимд болох бөгөөд тоглолтод ТС.МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУУГЗ удирдаач Б.Алтанхуяг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Л.Нарангэрэл, МУСТА Н.Ундрал, “Нюанс” хамтлаг, “Увертюра” хамтлаг, “Анир” поп оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож зөвхөн таны сэтгэл зүрхийг уярааж, догдлуулсан, дурсамжаар аялуулсан хэзээ ч мартагдахгүй өдрийг бэлэглэх болно.
Тоглолтын тасалбарыг Portal.mn болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг Anir Mongolian Pop Orchestra цахим хуудаснаас цаг алдалгүй авах боломжтой гэдгийг дуулгая.
.