Спорт

Тэшүүрийн олон улсын тэмцээн болно

2015.01.05 Төр Төмбөгөр 166 үзсэн

teshuurТэшүүрийн “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-23-нд Орхон аймагт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид оролцох юм.

Тэмцээн олон улсын тэшүүрийн холбооны дүрмийн дагуу А (Том нас),  В (дунд нас), С (бага нас) гэсэн ангиллаар эмэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000 метр, эрэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000, 5000 метрт  хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Энэ тэмцээний өмнө Монголын тэшүүрийн холбоо Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-18-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах аж.

Шуурхай.мн

Таны сэтгэгдэл
Хайлт