Нийгэм

ЦЕГ: Хүнсний дэлгүүрийн худалдагчийн биед халдаж, зодож танхайрсан этгээдийг шалгаж байгаа

2025.07.01 Төр Төмбөгөр 14 үзсэн

Цахим орчинд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн эрэгтэй бусдын биед халдаж буй бичлэг тарж олны бухимдлыг хүргээд буй билээ. Тухайн этгээд ЗУРГААН ЗАЙРМАГ зээлсэнгүй гэж үйлчлүүлэгч, худалдагчийн биед хүнд ноцтойгоор халдаж байгаа нь дүрс бичлэгт буусан. 

Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн төвөөс дараах тодруулга өгөхдөө, Дундговь аймгийн Цагдаагийн газар тус аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг 2025.06.27-ны өдөр зодож танхайрсан этгээдэд холбогдох гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулан, шалгаж байна.

Таны сэтгэгдэл
Хайлт