Нийгэм

Залуучуудын хөгжлийн сургагч багш бэлтгэх сургалт болов

2020.08.27 Төр Төмбөгөр 19 үзсэн

Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Монгол улсын Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуультай хамтран Нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг нийгэм сэтгэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.
Тус сургалтаар :
1. Залуучуудын хөгжил төлөвшил
2. Өөрийн үнэлэмж, миний үнэ цэнэ
3. Эерэг зан үйл – Зөв дадал
4. Миний ирээдүйн гэр бүл
5. Нийгмийн дасан зохицохуй
6. Сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах нь чиглэлээр 5 модуль сургалтыг орсон ба нийт 20 мэргэжилтэн хамрагдлаа гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Таны сэтгэгдэл
Хайлт