Нийгэм

Уяач нар болон уралдаанч хүүхдүүдийн анхааралд

2020.07.08 Төр Төмбөгөр 28 үзсэн

-Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ.

-Бүртгэлд хамрагдахдаа цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан амны хаалт зүүж, хоорондын зайг баримтлан бүртгүүлнэ.

-Уралдаанч хүүхдийн бүрдүүлж ирэх материал бүрэн тохиолдолд уралдаанд бүртгэж хүүхдэд уралдааны карт олгоно.

-Гарааны үед хяналтыг хувьд энэ жил коронавируст “КОВИД-19” халдварт цар тахал гарсантай холбогдуулан гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Тиймээс хүүхдүүд маань картаа хаяж, гэмтээж болохгүйг анхаарна уу.

-Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй.

-Уралдааны үед гарсан аливаа зөрчлийг илрүүлж, арилгуулах, гарсан зөрчлийг холбогдох хуулийн дагуу шалган шийдвэрлэхээр Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн баг ажиллаж байна.

-Уралдааны үед хүүхэд амна хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстойг анхаарна уу.

Таны сэтгэгдэл
Хайлт