Нийгэм

Австралид очсон монгол иргэн БНХАУ-ын Гуанжу хотоор дамжин явжээ

2020.01.28 Төр Төмбөгөр 11 үзсэн

Монгол Улсын иргэн Австрали улсад очин шинээр тархаад буй коронавирусийн халдвартай болох нь илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэ мэдээллийн талаар ДЭМБ-ын албан ёсны мэдээллийг хүргэж байна.

Өвчтөн “М” 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны 1 сарын 19-нд очсон.

Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мелбурнд ирсэний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан 1 сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ Коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна.

Таны сэтгэгдэл
Хайлт