Нийгэм

08:00 цагт аюулгүй талбайдаа гараарай

2019.04.25 Төр Төмбөгөр 36 үзсэн

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр буюу энэ сарын 25-нд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулж байна. 

Дадлага сургууль 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулагдах ба энэ үеэр Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоох юм.

 Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт дуугарах ба дуут дохио дуулдаагүй байх нь хамаагүй 08:00 цаг болсон  бол иргэн та гэрээсээ гараад өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна.

Аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авч ирж, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлэн, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх юм. Энэ өдрийн ажил 10:00 цагт эхэлнэ

Таны сэтгэгдэл
Хайлт