![]() |
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Чингэлтэй дүүргийн 100 хүүхдэд шинэ жилийн гарын бэлэг гардуулна. Тойргийнхоо амьдралын боломж тааруу өрхийн хүүхдүүд болон урлаг, спорт, сурлагын өндөр амжилт үзүүлсэн хүүхдэд Г.Баярсайхан гишүүн гарын бэлэг гардуулахаар болсон нь энэ.
Хүүхдүүдэд бэлэг өгөх арга хэмжээ маргааш 15:00 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургуульд болно. Тэрбээр жил бүрийн шинэ жилийн баяраар дүүргийнхээ хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлал юм.
Эх сурвалж http://www.info.mn
