Чѳлѳѳт

Монгол судлаач Антарктидад ажлаа эхэллээ

2014.12.22 Төр Төмбөгөр 174 үзсэн

Антарктидад олон улсын судалгаа шинжилгээний багууд ажиллаж эхлээд  удаж  байгаа. Монголоос ч  бас тэнд хэд хэдэн удаа судлаачид очсон. Хамгийн сүүлд Цаг уур, орчны шинжилгээний газрын инженер Х.Пүрэвдагва Антарктидийг зорьсон юм. Тэрбээр энэ оны 11 дүгээр сарын 30-нд Антарктидийн Ливинстоны аралд хүрч очжээ. Болгарын багийнхантай тэр зорьсон газраа саадгүй очсон байна. Х.Пүрэвдагва тэнд судалгааны ажлаа шаргуу эхэлжээ. Болгарын бааз байрлаж буй Балканы хойгийн цас, мөсөн хөндийд цаг агаар тогтворгүй, байнгын хүчтэй сахлхиатай байгаа ажээ.

Б.Баяр

Tumen.mn

Таны сэтгэгдэл
Хайлт