Comment.mn

Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна

Унадаг дугуйтай хүүхдийг явган хүний гарцан дээр мөргөсөн осол өнөөдөр өглөө гарлаа. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ оны тавдугаар сарын 7-ны 07:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд Х.Элентра загварын автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн.

Тээврийн Цагдаагийн Албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Жолоочийг олж тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой” гэлээ.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.