Comment.mn

ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Б.Нямжав сонгогджээ

Өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурал боллоо. 

Уг хуралдаанаар ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав ММСУХ-ны  Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдлоо.

Тэрбээр өмнө нь ММСУХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Түүнийг олон нийт Төв аймгийн Баян сумын харьяат, Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн түрүү “Богд хээр” азарганы эзэн, “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн, Төв аймгийн Хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн “Төв азарга” багийн эзэн гэдгээр нь илүүтэй таних билээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.