Нийгэм

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн хүчирхийллийн хэргийг хахуулиар дарсан цагдааг прокурорт шилжүүлжээ

2023.10.16 Төр Төмбөгөр 20 үзсэн

Олимпийн аварга, Хөдөлмөрийн аварга  Н.Түвшинбаяр найзынхаа аминд хүрсэн нь олныг цочирдуулж өдгөө ял эдэлж буй билээ. Тухайн үед эл хэрэг Хан-Уул дүүрэгт байрлах Их хуралдай төвд байрладаг С.Гал-Эрдэнийн офисст болсон байдаг.  Эл хэргээр Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ олны хараанд өртсөн.

Тэгвэл тэрбээр өнгөрөгч долоодугаар сард  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст Зөрчлийн тухай хуулийн 5.4-4 дэх хэсэгт заасны дагуу шалгагджээ. Тухайн үедээ буюу оршин суудаг хорооныхоо хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, ахлах дэслэгч О.Ж-д хахууль өгч хэргээ хаалгах гэж хандсан аж.

Ингээд цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүнийх нь данс руу хоёр удаагийн мөнгөн гүйлгээ хийсэн байна. Тиймээс О.Ж-г АТГ-аас шалгаж, энэ сарын эхээр цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх хэргийг шалгаж дуусан, прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Харин хахууль өгсөн С.Гал-Эрдэнэд хариуцлага тооцох эсэх нь одоогоор тодорхой бус байгаа юм. Түүнийг ирэх сонгуульд Булган нутгаасаа хүч үзнэ гэсэн шуум ч дэгдэв. 

С.Гал-Эрдэнийн холбогдсон хэрэг үүгээр ч дуусахгүй. Түүний нэр өмнө нь залилан, С.Батдөлийн хэрэгт ч дурдагдаад авсан удаатай. 

Таны сэтгэгдэл
Хайлт