Comment.mn

С.Эрдэнэ АН-аас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байна

Өнгөрсөн Баасан гарагт буюу 6 сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ мэдээлэл хийсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн талаархи СЕХ-ны дүн мэдээг хүлээн авч,  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй МАН-ын дарга У.Хүрэлсүхэд баяр хүргэх зорилготой уг хэвлэлийн хурлын үеэр С.Эрдэнэ нэгэн сонирхолтой үг хэлсэн нь : “Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй. Дуусаасай гэж хүсдэг хүмүүүс бий. Би тэдний хүслийг биелүүлэхгүй”.

Энэ нь ч санаандгүй хэлсэн үг биш бололтой.

Улсын Дээд Шүүх О.Цогтгэрэл, М.Тулгат нарын АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг цаашид ч хүлээн авахгүй байх нь тодорхой байгаа тул С.Эрдэнэ албан ёсоор АН-ын дарга хэвээр байна.

Энэ давуу байдлаа ашиглан, Сонгино Хайрхан дүүрэгт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд тэрээр АН-аас нэр дэвшихээр шийдсэн аж. Түүнтэй УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөх ганцхан хүн байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албаа тун удахгүй хүлээлгэн өгөх Х.Баттулга боловч хууль, эрх зүйн хувьд АН-ын тамга С.Эрдэнэ байгаа цагт түүнд “хүрд эргүүлэх” боломж маш бага юм.Мөн Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нарын нэг өрсөлдөх бололтой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.