Comment.mn

У.Хүрэлсүх шийдвэрээ гаргачихсан бололтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна.

Уг сонгуульд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь тодорхой. Харин эрх баригч МАН-аас хэн нэр дэвших нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан билээ. 

Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нар сүүлийн хэдэн жил маш сайн ойлголцож, хамтарч ажилласан. Иймээс ч Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зайгаа тавьж өгөх буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд өөрөө нэр дэвшилгүй, МАН-аас сул нэр дэвшигч “хаяж” өгнө гэсэн таамаглал улс төрийн хүрээнд байсан юм.

Гэвч намынхаа үүсэн байгуулагдсан 100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахыг МАН-ын лидерүүд огт хүсэхгүй байгаа тул Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвш хэмээн шахаж буй аж.

Ерөнхий сайд  У.Хүрэлсүх ч эргэлзэж эргэлзэж, нэр дэвших нь зөв гэсэн шийдвэрээ гаргачихсан бололтой. 

10 сарын 24-нд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх үеэрээ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн : “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?” гэсэн асуултанд “Энэ асуултанд хариулахад эрт байна. Яг өнөөдрийн байдлаар надад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол алга.Хийх ажил их. Ирэх жил 100 жилийн ой болно” гээд “100 жилийн ойгоор дэвшиж яагаад болохгүй гэж” хэмээн лавлахад нь “Яагаад болохгүй гэж” гэсэн юм.

Текстологийн үүднээс дүн шинжилгээ хийвэл энэ нь : “У.Хүрэлсүх би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших эсэх тухайгаа хуулийн цаг хугацаанд нь зарлана. Намын хамт олон шийдвэр гаргавал биелүүлнэ. Би хэнд ч ямар ч өргүй” гэсэн хариулт билээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар үнэхээр ч У.Хүрэлсүх ойрын үед нэгэнт хувийн шийдвэрээ гаргасан мэт тайван, өөртөө итгэлтэй байгаа бөгөөд гэхдээ хэт яаралгүй, МАН-ын бага хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд түүнийг нэр дэвшигчээр тодруулах хүртэл Ерөнхий Сайдынхаа ажлыг нэр төртэй гүйцэтгэхээр шаргуу ажиллах аж.

Хамгийн гол нь Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор Монгол Ардын Намын дарга хүн Монгол төрийн тэргүүн-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулах нь улс төрийн төдийгүй түүхэн ач холбогдолтой гэдэгт МАН-ын лидерүүдийн дийлэнх нь санал нэгдсэн бололтой.

М.Гал

сонин.мн

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.