Comment.mn

ММСУХ Онцгой байдлын комисст 120 сая төгрөг, 1000 толгой бог мал хандивлалаа

Дэлхий дахинд шинэ Коронавирус COVID-19 өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж байгаа энэ цаг үед аюулт өвчнөөр монгол хүнийг нэмж өвчлүүэхгүйн төлөө, өвчний дэгдэлтийг хязгаарлахын төлөө монгол түмэн хотлоороо эвийн хүчээ нэгтгэн хамтдаа даван туулахыг зорьж Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжиж ажиллаж байна.

Монголын морин спорт, уяачдын холбоо 21 аймаг, нийслэл, дүүрэг,  330 сумандаа салбартай, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага болохын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд “МОРЬТНЫ ХИЙМОРЬ” аяныг санаачлан салбар, холбоодоороо дамжуулан нийт эрдэм төгс уяачид, хурдан морины зүтгэлтэн, моринд хайртай монгол түмнийхээ дэмжлэгээр энэхүү аянаа амжилттай хэрэгжүүлж түүчээлэн оролцлоо.

“МОРЬТНЫ ХИЙМОРЬ” аяны хүрээнд цугларсан хандиваас 120 сая төгрөгийг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд амь биеэ үл хайрлан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын алба хаагчидад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард иргэдэд цар тахалтайгаа тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж 30000 толгой бог/хонь/ өгөх ажлыг дэмжин 1000 толгой бог/хонь/ хандивлахаар боллоо.

Тус хандивыг Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, Ажлын албаны дарга Б.Батбаатар нар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Д.Сарангэрэлд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн морин цагт хүлээлгэн өглөө.

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан энэ үеэр олны хүч оломгүй далай болохыг моринд хайртай Монгол түмэн минь үнэхээр нэгдэж, харуулж чадсныг онцлоод хандив төр засагтаа хүрч, түмэн олныхоо энхийн манаанд ажиллаж буй алба хаагчдад бодит дэм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн төрийнхөө сүлдэнд молор эрдэнээ залсан Монгол түмнийг минь морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж байхыг ерөөлөө.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.