Comment.mn

Холимог тулааны “Чингис цом- MGL1′ тэмцээнд оролцох тамирчид Монголд иржээ

2019.12.06-ны 18.30 цагаас Бөхийн өргөөнд болох Монгол туургатны “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 дугаар тэмцээнд тулалдах Монгол туургатны тамирчид Улаанбаатар хотноо ирж, бэлтгэлээ базааж байна.

Энэ удаагийн тэмцээнийг Монгол Тулааны шилдэг тамирчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнд Монгол, Өвөр-монгол, Тува, Халимаг, Буриадын шилдэг тулаанчид хүч сорих бөгөөд дөрвөн жинд аварга шалгаруулна. 

Эр хүний эр зориг, эрч хүч, бэлтгэлийн үед урсгасан хөлсний үнэ цэнэ хэрхэн гарахыг 12-р сарын 6-нд 18:30 цагаас БӨХИЙН ӨРГӨӨ-нд ирж үзээрэй.

Зохион байгуулагч:
Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо
хамтран зохион байгуулагч :
Тэнгэрийн Модун ХХК
XACMEDIA ENTERTAINMENT

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.