Онцлох мэдээ
Нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөө өглөөний 06.00 цагт хуучнаар Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлахаар болсон. Тэгвэл тэдний хүссэн хариултыг удирдлагуудын зүгээс өгсөн тул ажил хаялтаа хойшлуулж үйлчилгээндээ гарлаа. “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” баазын ажилтнууд яагаад ажил хаях болсон шалтгааныг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Гэрэлчулуун “Тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа. Уг хэлэлцээрт ажилтнууд цалингийн 70 хувь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой гэж заасан. Гэтэл одоо цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин болчихсноос ажилтнууд хохирч байна. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхгүй бол 60 хувийн цалин авахгүй байгаа юм. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 700 мянган төгрөгийн дундаж цалинтай. Тиймээс цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэлээ. Ийнхүү “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд жолооч, кондукторуудын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн учраас ажил хаялтаа түр хойшлуулсан байна. Эх сурвалж: www.dorgio.mn
Нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөө өглөөний 06.00 цагт хуучнаар Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлахаар болсон. Тэгвэл тэдний хүссэн хариултыг удирдлагуудын…
Машины “анчид”-ын толгойг илсэн шийдвэрээ эргэж харья хотын Дарга аа
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогссон автомашиныг ачдаг болсоор удаж байгаа билээ. Машинаа ачуулсан иргэн…
АН бол зүгээр л малгай
Ардчилал 25, Ардчилсан нам 15 настай. Гэхдээ АН нь ардчиллыг өмчилдөг. Учир нь ардчиллыг Монголд авчрагсад АН-д харьяалагддаг юм. Харин…
“Капитрон” банкинд буутай этгээдүүд халдаж, 20 сая төгрөг дээрэмджээ
Баянзүрх дүүргийн VI хороо буюу Шөнийн захын замын эсрэг талд “Эрэл”-ийн 40-р байранд байрлах “Капитрон” банкны салбарт өнгөрсөн бямба гаригт…
Грант Эдэй: -“Монголын засгийн газар хулхидана шүү”
Та нар Монголд хөрөнгө оруулах гэж байгаа бол тун болгоомжтой байхад илүүдэхгүй шүү. Хулхидуулав аа. Хуулиа зөрчдөг Монголын засгийн газрыг…
С.Баяр: Арчаагүй хожлийн төлөө Ц.Элбэгдоржийн үгийг гуйвуулахаа боль
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Германд айлчлах үеэрээ төмөр замын асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж буруутгах олон нийтийн шүүмжлэл өнгөрсөн долоо хоногт…
“Фортуна”-г шалгана
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ба түүний тойрон хүрээлэгчдийг шалгахыг нь шалгаж хорихыг нь хориод эхэлсэн билээ. Ерөнхий сайд айсныг 888…
Х.Тэмүүжин гишүүний түмний хөрөнгөөр “тоглосон” шийдвэрүүд
Төр, засаг солигдох болгонд хэрэглэх хуулиасаа авахуулаад дотоод бүтэц, чиг үүргээ хамгийн их “эвдүүлдэг” газруудын нэг нь Хууль зүйн яамны…
Я.Батсуурьт холбогдох хэрэг удааширч магадгүй болов
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас шалгаж, цагдан хориод байна. Түүнийг саатуулсан даруйдаа сэжигтнээр тооцож, хорих хугацааг 14 хоногоор…
Ч.Сайханбилэг: Монголын төр засаг эмэгтэйчүүд, эхчүүдийг дэмжих туслах, хайрлан хамгаалах бодлогоо идэвхитэй үргэлжлүүлнэ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын мянга мянган ээж, бүсгүйчүүдийн төлөөлөл болгон Сангийн яамны нэгдүгээр…