Мэдээлэл

Дуучин Хүрэлээ “You are a Woman” тоглолтоо толилуулна

2026.02.15 Төр Төмбөгөр 102 үзсэн

Та бол хорвоогийн гэрэл юм

Та бол дулаан бүхний эх нь

Таны инээмэглэл хаврын салхи шиг

Эх дэлхийг уяраах шидтэй билээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан Дуучин Хүрэлээгийн тусгай тоглолт ирэх сарын 06-нд Төв стадионы хойно King Ballroom-нд 19:00 цагт болох юм аа.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан баярын тусгай тоглолтонд: 

Main Artist: Дуучин ХҮРЭЛЭЭ
Guest Artists: Дуучин ЭРКА /Digital/
АГИЙМАА
БАЯРЦЭНГЭЛ
НОМИ
Хөтлөгч: БАРХҮҮ нартай нэгэн үдшийг хамтдаа дурсамж дүүрэн, хосоороо, ангийн найзуудаараа, хамт олон, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх дахин давтагдашгүй, хамгийн гайхамшигтай үдэшт хүрэлцэн ирэхийг урьж байна.

“You are a Woman” Special Concert тасалбарын үнэ 250 мянган төгрөг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 80708203, 99108203 утсаар лавлаарай. Мөн Дуучин Хүрэлээ цахим хуудсаар цаг алдалгүй тоглолтын талаарх шинэхэн мэдээллийг авах боломжтойг дашрамд дуулгая.

 

Таны сэтгэгдэл
Хайлт