Мэдээлэл

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 200 ортой цэцэрлэгийн барилгын ажил дууслаа

2026.02.10 Төр Төмбөгөр 8 үзсэн
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 39 м х 25 м хэмжээтэй , зоорьтой 2 давхар барилга юм.
Дотор зохион байгуулалтын хувьд цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудыг төлөвлөн гүйцэтгэсэн.
Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тус бүтээн байгуулалтыг “Манабаганат констракшн” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
       
Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт