Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын дээд шагнал гардуулах ёслол “Mongolian Property Awards” 2025 хоёрдугаар сарын 05-нд Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Нью-Йорк танхимд зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ жилийн шалгаруулалтад орон сууц, хотхон, зочид буудал, үйлдвэрийн барилга, мега төсөл, орон нутгийн бүтээн байгуулалт, сэргээн засах, эко барилга, хүртээмжтэй дизайн зэрэг олон чиглэлийн төслүүд өрсөлджээ.
Тэгвэл “Чанарын дээдийг танд” уриатай НУТГИЙН БУЯН ГРУПП-ийн хамт олон 3 номинацид шилдгээр шалгарлаа.
- ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ – Happy residence хотхон
- ШИЛДЭГ ЗОЧИД БУУДЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ – Khubilai Hotel / Хубилай зочид буудал
- ШИЛДЭГ ДОТООД ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛ – Khubilai Hotel / Хубилай зочид буудал


