Фото

Оросын армид гадаадын иргэд алба хаах боломжтой

2015.01.05 Төр Төмбөгөр 162 үзсэн
 

Оросын Ерөнхийлөгч В.Путин гадаадын иргэдийг гэрээгээр цэргийн алба хаах журмыг баталсан тогтоолд гарын үсэг зуржээ. Уг баримт бичигт зааснаар бол ял шийтгэл эдэлсэн болон хэрэгт сэжиглэгдэн шалгуулж буй гадаадын иргэн Оросын зэвсэгт хүчинд алба хаах эрхгүй аж. Гадаадын иргэд байлдагч, түрүүчийн албан тушаалд алба хаших боломжтой бөгөөд эхний гэрээг таван жилээр байгуулах гэнэ. Түүнчлэн ОХУ-ын хууль тогтоомжийн хүрээнд тэднийг хүлээсэн үүргийн нь дагуу дайн, зэвсэгт мөргөлдөөний үед байлдааны ажиллагаанд оролцуулахыг зөвшөөрсөн байна.

 

Д.Болд

Эх сурвалж: www.unen.mn

Таны сэтгэгдэл
Хайлт