Зөвлөгөө

Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

2014.12.30 Төр Төмбөгөр 156 үзсэн

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 24-29 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 27-32 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, түр зуур секундэд 12-14метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Эх сурвалж: www.dorgio.mn

Таны сэтгэгдэл
Хайлт