Онцлох мэдээ

Н.Номтойбаярын шүүх хурлыг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа

2020.06.26 Төр Төмбөгөр 30 үзсэн

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.26/ боллоо. 

Шүүхээс уг хэргийн шүүх хуралдааныг долоодугаар сарын 2-н хүртэл хойшлуулсан бөгөөд Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. Энэ талаар шүүхээс мэдээлэл өглөө.

Тавдугаар сарын 28-ны өдөр Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих шийдвэрийг гаргасан.

Таны сэтгэгдэл
Хайлт