Мэдээлэл

Хот руу дайрсан үнэг галзуурсан байжээ

2015.05.20 Төр Төмбөгөр 130 үзсэн
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар хаваржиж байсан малчин Х-ийн хот руу галзуу үнэг дайрчээ. Хот руу орж ирсэн үнэгийг устгаж, дээж аван аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тодорхойлогдсон байна.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд үнэг орж ирснийг устгаж, дээж авч түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Эх сурвалж www.wikimon.mn

Таны сэтгэгдэл
Хайлт